Газар албадан чөлөөлөх тухай

2020-05-06 09:10:50

2020 оны 05 сарын 06-ны өдөр                                     Дугаар А/627                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар албадан чөлөөлөх тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2,  57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “Алтайн ундрага” ХХК, “Индэрт” ХХК-иуд нь газар эзэмшүүлэх гэрээний үүргээ зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байх тул бусдын орц гарцыг хааж хашаа барьсан зөрчлийг арилгаж, газрыг албадан чөлөөлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хашааг албадан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/-т тус тус даалгасугай.

 

      3.Газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

        4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН