Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай

2020-05-06 09:05:25

2020 оны 05 сарын 06-ны өдөр                                   Дугаар А/626                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар чөлөөлж, барилга

албадан буулгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2,  57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513, А/568 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны МЗХ2017/11-28 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төв”-ийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу галын болон авто машины зам төлөвлөгдсөн газарт  зохих зөвшөөрөлгүй барилга барьсан “Эй Жи энд Би” ХХК-д газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй, тухайн газарт холбогдох эзэмших эрх дуусгавар болсон байх тул “Намар кофе” нэртэй үйлчилгээний барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан барилгыг албадан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/-т тус тус даалгасугай.

 

     3.Газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН