Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2020-05-06 09:00:32

2020 оны 05 сарын 06-ны өдөр                                        Дугаар А/625                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг зохион

байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 28/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Толгойт” дэд төвийн ажлыг эхлүүлэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-1 бүсийн 23 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах төсөл арга хэмжээг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний хөрөнгө оруулалтаар холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч /Д.Авирмэд/-д, зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т тус тус даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга /Р.Батрагчаа/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН