Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглох тухай

2020-05-05 09:20:53

2020 оны 05 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/624                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Согтууруулах ундаа худалдах, түүгээр

үйлчлэхийг түр хугацаагаар хориглох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.1.6. ж, л, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай  хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 07 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу “Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилтыг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглосугай.

 

     2.Захирамжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулж, хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Цагдаагийн Удирдах газар /Д.Ядамдорж/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН