Газар өмчлөх эрхийг дуусгавар болсонд тооцох тухай

2020-05-05 09:00:51

2020 оны 05 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/620                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар өмчлөх эрхийг дуусгавар

болсонд тооцох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Газар өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасан энэ захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 26 /хорин зургаа/ иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгосугай.

 

      2.Газар өмчлөх эрх нь дуусгавар болсон иргэдийн бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт мэдэгдэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

           

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН