Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай

2020-05-04 10:30:48

2020 оны 05 сарын 04-ний өдөр                                     Дугаар А/618                                           Улаанбаатар хот

 

 

 

   

 

 

 

Газар чөлөөлж, барилга албадан

буулгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/751 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 02-07-094/1763 дугаартай дүгнэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх иргэн О.Одсүрэнгийн зөрчилтэй барилгыг буулгаж, газар чөлөөлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан зөрчилтэй барилгыг албадан буулгаж, газрыг хэвийн байдалд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, дэмжлэг үзүүлж, хэв журмыг сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/-т, чөлөөлсөн газарт авто зогсоол байгуулахыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар /Б.Баянмөнх/-т тус тус даалгасугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д, Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т тус тус даалгасугай.

           

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН