Ажлын хэсэг байгуулах тухай

2020-05-04 10:25:59

2020 оны 05 сарын 04-ний өдөр                                         Дугаар А/617                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.1.2 “а”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

     1.Капитал банк татан буугдсантай холбоотойгоор тус банканд байршиж байгаа  Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын  мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн

ахлагч:                       Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал

                                  хариуцсан нэгдүгээр орлогч дарга;

 

Гишүүн:                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

                                   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

                                   Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга;

                                   Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга;

                                   Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-ын дарга;

                                   Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга;

                                   Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга;

                                   Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга;

 

Нарийн бичгийн

дарга:                        Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга

 

     2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, явц үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар улирал тутам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан /-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН