Ажлын хэсэг байгуулах тухай

2020-03-30 09:15:57

2020 оны 03 сарын 30-ны өдөр                                            Дугаар А/439                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “а”, 29.1.6 “а”, 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.9-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 25 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах, “Хөшигийн хөндийн” нисэх онгоцны буудлын цахилгааны үндсэн тэжээлийн эх үүсвэр болох “Их тойрог” төсөл арга хэмжээний Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА дэд станц, 220 кВ-ын 5.8 км, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 44 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлуудыг яаралтай хийж дуусгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан

           

Гишүүд:

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай;

 

 

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга  П.Батзориг /зөвшилцсөнөөр/;

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр /зөвшилцсөнөөр/;

 

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа;

   

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга  И.Баттөгс;

   

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Хангарьд;

 

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат;

 

 

Олон улсын шинэ нисэх буудлын цахилгаан, дулаан хангамжийн хэсгийн дарга Б.Баттөр;

 

           

“ЭХБУТ” ХХК-ийн захирал С.Сүхтөмөр.

 Нарийн бичгийн

 дарга:

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн бүсийн ахлах инженер С.Отгончимэг

       2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, явц үр дүн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 14 хоног тутамд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан /-т үүрэг болгосугай.

 

   

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН