Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-02-27 09:25:30

20 оны 02 сарын 27-ны өдөр                                            Дугаар А/235                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 178025/0111 дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай 3000 м.кв газрыг эзэмшигч “Петростар” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай.

 

      2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Петростар” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжийн хавсралтын “42” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН