Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-02-27 09:20:59

2020 оны 02 сарын 27-ны өдөр                                          Дугаар А/234                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай холбооны станцын зориулалттай 137 м.кв газрыг эзэмшигч “Сансар дижитал” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай.

 

     2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Сансар дижитал” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар захирамжийн хавсралтын “25” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН