Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-02-27 09:00:11

2020 оны 02 сарын 27-ны өдөр                                         Дугаар А/230                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 12 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжийн иргэн Д.Цэцэгээд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 дугаар захирамжийн “Говь дийп ресурс” ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/55 дугаар захирамжийн иргэн Э.Цэлмэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар захирамжийн иргэн Ц.Эрдэнэчимэгт, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн иргэн Ш.Тунгалагт,  "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн иргэн Я.Мөнхзаяад, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/841 дүгээр захирамжийн иргэн С.Хандсүрэнд, "Газар эзэмших, ашиглах эрх олгож, баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/774 дүгээр захирамжийн иргэн Ц.Чойжилсүрэн, Б.Галданжамц нарт, “Газар эзэмших, ашиглах  эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1097 дугаар захирамжийн иргэн Д.Энхцэцэгт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1171 дүгээр захирамжийн иргэн Ш.Оюунгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН