Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа

2020-02-21 20:47:42

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байгаа.  Хотын захирагч уржигдар Налайх дүрэгт ажилласан бол өнөөдөр Багануур дүүрэгт очиж ажиллалаа.

Энэ үеэр Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2016 онд Нийслэлийн мал эмнэлгийн газраас бариулсан  300 орчим сая төгрөгийн өртөгтэй автомашиныг шүршиж ариутгах, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх байгууламж, дэргэдэх лабораторийн барилга нь 4 сарын 15-аас 10 сарын 15-ны өдрүүд ажиллах зохион байгуулалттай. Мөн дэргэд нь мал эмнэлэг ариун цэврийн лаборатори шинжилгээ хийх бүрэн боломжтой гэдгийг Хотын захирагчид дуулгалаа. Энэхүү ариутгах байгууламж нь анх ашиглалтад оруулахдаа нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг бүрэн ариутгах зориулалттай, зөвхөн нийслэлд төдийгүй зүүн аймгуудаас Нийслэл рүү чиглэсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавин ажиллаж байна.  

Хотын захирагч Багануур дүүрэг дэх Хэрлэнгийн гүүр дэх шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хэрхэн хийгдэж байгааг шалгаж, хотруу орж гарах автомашин бүрийг галгаж, зорчигч бүрийн халууныг хэмжих нь чухал гэдгийг товчоонд ажиллаж  байгаа албан хаагчдад санууллаа.  

Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн зарим газар хэлтэс, агентлагийн дарга нарын хамтаар Багануур дүүргийн ЗДТГ-ын байранд дүүргийн тѳрийн албан хаагчдын тѳлѳѳлѳлтэй уулзлаа. Уулзалтад Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваасүрэн, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг тэргүүтэй албан хаагчид оролцлоо. Уулзалтын эхэнд Багануур  дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн тухай болон шинэ төрлийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай танилцуулгыг  Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээллээ. 

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Дүүргийн хэмжээнд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч, олныг хамарсан арга хэмжээнд хөл хорио тогтоон ажиллаж байна. Нийт 276 газар нэгжийн 116815 м.кв талбайд халдваргүйжүүлэлтийн хийгээд байгаа. Дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскаар иргэдийг хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллаж ард иргэдийг маскаар хангах ажлыг эрчимжүүлж байна” гэв. Мөн Багануур дүүрэгт энэ жил Улс, нийслэлийн төсвөөр 2020 онд нийт 17 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөж байгааг дуулгалаа. 

 

Уулзалтын төгсгөлд Хотын Захирагч С.Амарсайхан Багануур дүүргийн төрийн албан хаагчидад хандан хэлсэн үгэндээ  “Дэлхий нийтээр шинэ төрлийн корона вирусын тархалт буурахгүй нэмэгдэж байна.Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л  чиглэлээр эрчимжүүлэхээс өөр аргагүй байдалтай байна.

Төр Засгийн шийдвэр гарсан хэдий ч иргэн бүр хариуцлагатай байж өөрийгөө өртөж болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх шаардлагатай. Энэ цаг үед шат шатны байгууллагын уялдаа холбоо, төрийн албан хаагчид та бүхний үүрэг хариуцлага чухал.

Мөн дүүрэг, нийслэлээ хөгжүүлэх үйл хэрэгт төрийн албан хаагчдын эрхэлсэн ажилдаа эзэн байх хандлага дутагдаж байна. Нийслэлийн есөн дүүрэгт Хотын захирагчийн хувьд очиж ажиллаж байгаа. Өмнө нь Налайх дүүрэгт ажилласан энэ удаа Багануур дүүрэгт ажиллаж байна. Төрийн албан хаагчдад асуудлыг шийдвэрлэх зүтгэл байх ёстой. Тийм учраас амьдралд дунд орж, газар дээр нь очиж ажиллаж байж шийдвэр гаргахыг чухалчилж ажиллаж байна. Бид цагаан сарын өдрүүдэд төрийн албан хаагчдыг гудамж талбайд эргүүлээр ажиллуулах шийдвэр гаргасан. Цаашдаа гудамж талбайд эргүүл томилж ажилладаг байлыг иргэд нус цэр, хогоо ил хайхгүй байх, булан тохойд бие засдаггүй байх ухамсар бий болох хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах бодолтой байгаа” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс