Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай

2020-02-20 09:00:51

2020 оны 02 сарын 20-ны өдөр                                           Дугаар А/218                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай

зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл

нэмэх тухай


 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3.1, 19.3.5, 19.3.8, 19.18, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/940 дүгээр захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хуулийн этгээдийн жагсаалтыг 1 дүгээр, тусгай зөвшөөрөлд нь үйл ажиллагааны чиглэл нэмэх хуулийн этгээдийг  2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн үзүүлж, эмч, мэргэжилтний чадавхыг сайжруулан, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд байнга анхаарч ажиллахыг энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

 

        3.Энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, эмнэлэг, эмийн сан, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын газрын талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсанд байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН