Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2020-02-19 09:05:47

2020 оны 02 сарын 19-ний өдөр                                            Дугаар А/212                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэн Э.Хишигсайханы “Даргиатын жаалууд”, Н.Ганболдын “Хайлаастын багачууд”, Г.Энэбишийн “Цэцэн хүү”, Т.Дагвадоржийн “Чинхур” цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 

 

      2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон цэцэрлэгийн талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/469 дүгээр захирамжийн хавсралтын 13 дугаарт заасан “Даргиатын жаалууд”, 2007 оны 448 дугаар захирамжийн “Цэцэн хүү”, 2013 оны А/843 дугаар захирамжийн “Хайлаастын багачууд”, 2016 оны А/237 дугаар захирамжийн 1-т заасан “Чин хур” цэцэрлэгүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

       4.Боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчдаас хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН