Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2020-02-19 09:00:20

2020 оны 02 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/211                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тусгай зөвшөөрлийг хүчингүй

болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Эко скүүл гарден” ХХК буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлтийн дагуу Англи бүрэн дунд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 483 захирамжийн “Эко скүүл гарден” ХХК-ийн “Англи бүрэн дунд сургууль” гэснийг хассугай.

 

    3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгууллагын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН