Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-02-18 09:25:05

2020 оны 02 сарын 18-ны өдөр                                         Дугаар А/209                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины сууцны зориулалтаар 15 м.кв газрыг эзэмшигч иргэн Л.Болдбаатараас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай.

 

     2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу  иргэн Л.Болдбаатарт мэдэгдэж, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын  04-ний өдрийн А/1276 дугаар захирамжийн хавсралтын “3” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН