Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнуудад Жендэрийн сургалт хийлээ

2020-01-07 15:10:02

Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд  батлагдсан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаагаар тогтоосны дагуу албан байгууллагуудад  нөлөөллийн ажлыг зохион байгуулж иржээ. Энэ удаа ХЭҮК  болон НЗДТГ хамтран баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Сургалтад нийслэл, дүүргийн 120 гаруй удирдах албан тушаалтнуудыг хамруулж байна. Олон улсын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээр 2019 онд Монгол Улс 79 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бөгөөд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна гэдгийг ХЭҮК-ийн Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ онцолсон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс