"Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа

2020-01-02 13:01:58

Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон "Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл сунгагдлаа. Шинэ санаа, гар нийлсэн баг, ажлын төлөвлөгөө, ажиллах урам зоригоор бялхсан гарааны бизнесүүд маань материаллаг нөөц, туршлага хоёроор л дутдаг билээ. Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөрөө дэмжих зорилготой бизнесийн инкубатор хөтөлбөр юм.

Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/QTds4jAyoHeYNEdi8
Материал хүлээж авах хугацаа : XII/19 - I/06-ны 15:00 цаг хүртэл
Холбогдох утас: 70111299

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР