Ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй

2019-12-31 12:03:53

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: 

  • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
  • Дулаан хувцаслаж, даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
  • Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
  • Гараа тогтмол сайн угаах 

 

Хоолны хордлогоос сэргийлэх: 

  • Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

 

Осол гэмтлээс сэргийлэх: 

  • Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
  • Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
  • Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
  • Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
  • Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР