Хөрөнгө гаргах тухай

2019-12-25 09:25:15

2019 оны 12 сарын 25-ны өдөр                                         Дугаар А/1355                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 8/28, 26/23 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

 

      1.Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүрэгт шинээр байгуулсан 2 хорооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах болон иргэдийн хаягийн хөдөлгөөн хийх, эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах ажлуудыг яаралтай зохион байгуулж ажиллахыг Баянгол дүүргийн Засаг дарга /С.Одонтуяа/-д даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хороодыг шинээр байгуулах, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд шаардагдах нийт 416.534.800 /дөрвөн зуун арван зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг хавсралтын дагуу нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Орон нутгийн Засаг захиргааны анхан шатны нэгж хороо байгуулахтай холбоотой урсгал зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН