Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2019-12-25 09:45:01

2019 оны 12 сарын 25-ны өдөр                                               Дугаар А/1367                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

 хүчингүй болгох тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Үүсгэн байгуулагчдаас гаргасан хүсэлтийн дагуу “Номингийн холдинг” ХХК-ийн “Номингийн хүүхдүүд”, иргэн Д.Ариунболдын “Нарлаг ирээдүй нэг”, иргэн М.Саруулын “Түмэн багачууд” цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 

 

    2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон цэцэрлэгийн талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/588 дугаар захирамжийн “Номингийн хүүхдүүд”, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/657 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт заасан “Нарлаг ирээдүй нэг”, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 13 дугаарт заасан “Түмэн багачууд” цэцэрлэгүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН