Газар ашиглах эрх олгох тухай

2019-12-25 09:30:39

2019 оны 12 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/1366                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар ашиглах эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44¹.9-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 2, 11 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан сууц өмчлөгчдийн холбоодтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/111 дүгээр захирамжийн Барилгын политехник коллежид, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, талбайн хэмжээ өөрчлөх тухай” Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/92 дугаар захирамжийн “Өгөөж чихэр боов” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН