Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2019-12-25 09:30:04

2019 оын 12 сарын 25-ны өдөр                                     Дугаар А/1364                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 4 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/968 дугаар захирамжийн иргэн А.Алтанцэцэгт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар захирамжийн иргэн Д.Ганболдод, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай"  Нийслэлийн Засаг даргын  2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/627 дугаар захирамжийн "Бодь-Интернэшнл" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН