Хөрөнгө гаргах тухай

2019-12-20 09:30:18

2019  оны 12 сарын 20-ны өдөр                                            Дугаар А/1346                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/750 дугаар “Хөрөнгө гаргах, эрх шилжүүлэх тухай” тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

 

       1.Угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл мэдэрч, сэрэмжлүүлэх төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотоос Улаанбаатар хот руу  тээвэрлэх, даатгал хийлгэх,гаалийн бүрдүүлэлт хийх зардал 19 500 000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос шилжин ирсэн төсвийн үлдэгдэл болох 12 500 000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөг, “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд батлагдсан төсвөөс 7 000 000 /долоон сая/ төгрөг тус тус гаргаж санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-д зөвшөөрсүгэй.

 

       2.Угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл мэдэрч, сэрэмжлүүлэх төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хот руу  тээвэрлэх, даатгал хийлгэх,гаалийн бүрдүүлэлт хийх зардлыг Улаанбаатар хотоос Эрээн хотод суугаа байнгын төлөөлөгч /Ц.Буянбадрах/-д олгохыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т  зөвшөөрсүгэй.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН