Болзолт уралдаан зарлах тухай

2019-12-20 09:15:16

2019 оны 12 сарын 20-ны өдөр                                       Дугаар А/1343                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Болзолт уралдаан зарлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 30 дугаар зүйлийн  30.1.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хотын стандарт, норм, дүрэм хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, төрийн албан хаагч болон хэсгийн ахлагч нарын стандарт, норм, дүрмийн талаар мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх зорилгоор “Нэг хот - Нэг Стандарт” болзолт уралдааны удирдамжийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

 

      2.Болзолт уралдааныг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж, улирал, жил бүр дүгнэж, тайлан дүн мэдээг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга /Э.Содномжамц/-д даалгасугай.

 

     3.Болзолт уралдаан, түүний үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

 

      4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны A/491 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН