Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, хороо, нэр өөрчлөх тухай

2019-12-19 09:35:00

2019 оны 12 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/1338                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт, хороо, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019  оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 8 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, хороо, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.        

           

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 673 дугаар захирамжийн Нийслэлийн Агаарын чанарын албанд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Хот тохижилтын газарт, "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Нийслэлийн Агаарын чанарын албанд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн З.Сарантуяад, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр захирамжийн "Монголын алт МАК" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/743 дугаар захирамжийн иргэн Г.Батбаярт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжийн "Урьхансанаа" ХХК-д, холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН