Газар эзэмших эрх олгох тухай

2019-12-19 09:25:26

2019 оны 12 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/1336                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 15, 22 дугаар хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 122 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/516 дугаар захирамжийн “Шинэ хими” ХХК-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн Барилга, хот байгуулалтын яаманд, “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/451 дүгээр захирамжийн иргэн Д.Уранбилэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН