Хөрөнгө гаргах тухай

2019-12-18 09:10:17

2019 оны 12 сарын 18-ны өдөр                                            Дугаар А/1330                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.БНХАУ-ын санхүүжилтээр Баянзүрх дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9  км авто замын нөлөөлөлд  өртсөн 3 /гурван/ иргэний эзэмшлийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 64,936,300 /жаран дөрвөн сая есөн зуун гучин зургаан мянга гурван зуун/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан 2017-2019 он дамжин санхүүжих “Газар чөлөөлөх зардал”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/944 дүгээр захирамжийн “Жаст Ойл” ХХК-д холбогдох хэсгийн 777,600,000 төгрөгийн нөхөх олговроос олгогдоогүй үлдсэн 311,040,000 төгрөгийг түр шилжүүлэн зарцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авах, шилжүүлэн санхүүжүүлсэн хөрөнгийг “Жаст ойл” ХХК-ийн эрх сэргээгдсэний дараа тус компанид олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН