“Дээлтэй Монгол-2013” наадмын жагсаалын байршил тодорхой боллоо

2013-07-12 00:00:00
“Дээлтэй Монгол-2013” наадмын “Дээлтэй Монгол” парадад оролцогчдын байрлалууд тодорлоо.  2013.07.13-ны 1200  цагаас “Дээлтэй Монгол” парад эхлэх бөгөөд доорхи байрлалд 1000 цагаас эхлэн оролцогчдыг байрлуулж, бүртгэх юм байна.
  1.  “Монгол Костюмс” ХХК, “Торго” салон, ДБЭТ, Түмэн эх чуулгын жүжигчид, Улсын цирк, Хөгсүү чуулгын 999 бие биелгээчид, Ноён зууч 1950-ын хамт олон, тусгайлан оролцох бусад байгууллагууд
Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд
  1. Баянзүрх дүүргийн парад жагсаалд оролцогчид
Улаанбаатар зочид буудлын урд талбайд
  1. Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн парад жагсаалд оролцогчид
Спортын төв ордны зүүн талд ( гол хаалга тал )
  1. Сонгинохайрхан дүүргийн парад жагсаалд оролцогчид
Ерөнхий сайд Амарын гудамжинд
  1. Баянгол дүүргийн парад жагсаалд оролцогчид
Гутлын 22-р дэлгүүр буюу Өргөө зочид буудлын ард талд
  1. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн парад жагсаалд оролцогчид дүүргийнхээ урд  байрлалаа эзэлж бүртгүүлнэ.
Жагсаалд оролцогчдыг Багахангай дүүргээс Сүхбаатар дүүрэг хүртэл нар зөв тойрсон байдлаар оролцуулах ба парадыг Дуурь бүжгийн эрдмийн театр-Монголын Хөрөнгийн бирж-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын байр-Төрийн ордны өмнүүр орж ирэхээр зохицуулжээ. Наадамчдад зориулан 1000 суудал бэлтгэх бөгөөд 1100 цагаас эхлэн зочид суудлаа эзлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.