Эрх шилжүүлэх тухай

2019-12-05 09:00:12

2019 оны 12 сарын 05-ны өдөр                                        Дугаар А/1285                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны үнэлгээний 400.0 /дөрвөн зуун/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ /Ц.Байгалмаа/-т шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/544 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                           БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                           Ж.БАТБАЯСГАЛАН