Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2019-12-04 09:50:57

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                       Дугаар А/1283                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах

эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 12 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх тухай" Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжийн "Жэй Пи Жи" ХХК-д,  "Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/492 дугаар захирамжийн Нийслэлийн боловсролын газарт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамжийн иргэн Ж.Адарсүрэнд, "Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт, хаяг өөрчлөх тухай" Хан-Уул дүүргийн Засаг даргын   2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/193 дугаар захирамжийн "МСТМ" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийн иргэн Ж.Адарсүрэнд, "Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/596 дугаар захирамжийн "Глобалбевериж" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/862 дугаар захирамжийн Нийслэлийн боловсролын газарт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/310 дугаар захирамжийн иргэн Г.Өнөболдод, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжийн "Собттрейд" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  А/165  дугаар  захирамжийн Нийслэлийн боловсролын газарт, "Газар  эзэмших  эрхийн  гэрчилгээний хугацаа сунгах тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/618 дугаар захирамжийн иргэн Г.Цэндсүрэнд, "Газар эзэмших эрх олгох тухай" Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                              БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                              НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН