Газар эзэмшигчийн оноосон нэр өөрчлөх тухай

2019-12-04 09:45:56

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                    Дугаар А/1282                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмшигчийн оноосон

нэр өөрчлөх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын захирамж 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжийн Яаралтай тусламжийн төвд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын захирамж 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 359 дүгээр захирамжийн "Аварга тосон хэнтий" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын захирамж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 673 дугаар захирамжийн Нийслэлийн Агаарын чанарын албанд, "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын захирамж 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/755 дугаар захирамжийн Нийслэлийн агаарын чанарын албанд, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжийн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                          БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН