Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2019-12-04 09:40:46

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                         Дугаар А/1281                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 3 аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгасугай. 

 

      2.Газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгасан аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                      БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                              Ж.БАТБАЯСГАЛАН