Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-12-04 09:35:51

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                          Дугаар А/1280                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт, нэр

өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн "Жи Эс Эф" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжийн иргэн Д.Бадамсамбууд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил, өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 дүгээр захирамжийн "Ньюком" ХХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/54 дүгээр захирамжийн иргэн О.Жандавсүрэнд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжийн "Боса-Импекс" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн "Тэнгэр" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Б.Нямсүрэнд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай"  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар  сарын  01-ний өдрийн А/920 дугаар захирамжийн "Аргай чулуу" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжийн иргэн Б.Батзоригт, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/746 дугаар захирамжийн "Бридж" ХХК-д, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/442 дугаар захирамжийн иргэн Ц.Мөнхбямбад, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн "Волтамлимитед" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн "Нүүдэлчингрупп" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн "Бармаш" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/628 дугаар захирамжийн "Алтан ундарга" ХХК, иргэн Б.Янзага нарт, "Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/661 дүгээр захирамжийн иргэн Б.Мөнхжаргал, Ч.Сүхбаатар нарт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/951 дүгээр захирамжийн "Хийморь" СӨХ, иргэн Г.Дорж нарт, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1110 дугаар захирамжийн иргэн Ж.Амаржаргалд, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1115 дугаар захирамжийн иргэн С.Алтанхуягт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                            БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                            НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                         Ж.БАТБАЯСГАЛАН