Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-12-04 09:30:51

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                     Дугаар А/1279                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн иргэн Н.Эрдэнэбулганд, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн иргэн Ц.Бямбасүрэнд, холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                               БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                               НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН