Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-12-04 09:25:50

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                   Дугаар А/1278                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/233 дугаар захирамжийн иргэн С.Энхжаргалд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/386 дугаар захирамжийн иргэн Р.Ганзоригт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжийн "Медсервис" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/563 дугаар захирамжийн "Ё Эс Би" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн иргэн Ш.Хишигбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                     БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                            Ж.БАТБАЯСГАЛАН