Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2019-12-04 09:20:21

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                         Дугаар А/1277                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амралтын газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 545509 м.кв газрыг амралт, сувиллын зориулалтаар 12000 м.кв газар, мод үржүүлгийн зориулалтаар 533509 м.кв газар болгон хуваан газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжид заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.        

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/391 дүгээр захирамжийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                      БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                            Ж.БАТБАЯСГАЛАН