Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай

2019-12-04 09:15:56

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                        Дугаар А/1276                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 14 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба  /А.Энхманлай/-нд даалгасугай.           

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаар захирамжийн  П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1052 дугаар захирамжийн "ГБМ" ХХК-д, "Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/573 дугаар захирамжийн иргэн Л.Сосорбурамд, "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1015 дугаар захирамжийн иргэн Н.Буниад, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/488 дугаар захирамжийн "Парк-Од" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А390 дүгээр захирамжийн "Нью энержи стар" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/951 дүгээр захирамжийн Энэрэл эмнэлэгт, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1025 дугаар захирамжийн "Алтангадас трейд" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1168 дугаар захирамжийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд, "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр  өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1173 дугаар захирамжийн иргэн Л.Болдбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                       БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН