Эрх шилжүүлэх тухай

2019-12-04 09:05:33

2019 оны 12 сарын 04-ний өдөр                                     Дугаар А/1274                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд “Кар Сити давхар зогсоол байгуулах” төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т шилжүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 657.0 /зургаан зуун тавин долоо/ сая төгрөгийг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/578 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэр хороолол доторх холбоос замуудыг шинээр барих ажлын жагсаалт”-ын “3, 5, 6, 8”-д, 2 дугаар хавсралтаар баталсан “Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барих болон шинэчлэх, гудамж замуудын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах ажлын жагсаалт”-ын “1, 3, 5”-д,  А/98 дугаар захирамжийн хавсралт “Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ”-ний “1”-д заасан төсөл арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааны хэмнэлтийн хөрөнгөөс санхүүжих эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                            ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                            ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                            ОРЛОГЧ                                      Ж.БАТБАЯСГАЛАН