Наадмын өдрүүдэд яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллана

2013-07-09 00:00:00
Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр  24 цагаар ажиллана. Эмнэлэгийн 1, 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой  гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.    НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана.  Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв,  дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетууд, яаралтай тусламжийн төвүүд 10-16 цаг хүртэл ажиллах юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр наадмын “Хурдан морь бариа”-ны газарт байрлуулсан эмнэлгийн анхны тусламжийн цэгээр иргэдэд үйлчлэх бол шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд явуулын түргэн тусламжийн цэгүүд ажиллана. Мөн баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж, дүүргийн Нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах газрууд 24 цагаар ажиллаж, шаардлагатай тусламж үзүүлнэ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.