Зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох тухай

2019-12-02 09:10:07

2019  оны 12 сарын 02-ны өдөр                                      Дугаар А/1256                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Зорилтот бүлгийн өрхүүдэд

сайжруулсан түлш олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн өрхийг сайжруулсан түлшээр хангахад шаардагдах 250 000 000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг  хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсэд амьдарч буй амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн өрхийн судалгааг гаргаж, сайжруулсан түлш олгох ажлыг  зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар /Т.Оюунчимэг/-т, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай гэрээ хэлцлийг “Таван толгой түлш” ХХК-тай байгуулан ажиллахыг Нийслэлийн Нийгмийн халамжийн  газар /Т.Оюунчимэг/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 250 000 000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтын 58.1.14-ийн “1”-дэх “Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээ”-ний зардлаас холбогдох хууль журамд нийцүүлэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус зөвшөөрсүгэй.

         

      5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН