Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-12-02 09:05:13

2019  оны 12 сарын 02-ны өдөр                                          Дугаар А/1255                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дах заалт, 29.2 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон нийт 170,210,000 /нэг зуун далан сая хоёр зуун арван мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 5 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийтлэг үйлчилгээний газар /Х.Эрдэнэбилэг/-т, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /Н.Мөнхбаатар/-нд, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /А.Ганцэцэг/-нд, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар /П.Баттүшиг/-т, Баянгол дүүргийн “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ /Б.Мөнгөнсүх/-т тус тус үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН