Ажлын хэсэг байгуулах тухай

2019-12-02 09:00:51

2019 оны 12 сарын 02-ны өдөр                                          Дугаар А/1254                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.3.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

    1.Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. 

 

Дарга

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн  бодлогын асуудал хариуцсан орлогч;

Гишүүд

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга;

 

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга;

 

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга;

 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга;

 

 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга;

Нарийн бичгийн дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Бодлогын судалгааны тасгийн дарга;

 

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга.

       

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан асуудлыг судалж, санал боловсруулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд 2020 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай.

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/923 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН