Тооллого явуулах тухай

2019-11-25 09:25:51

2019 оны 11 сарын 25-ны өдөр                                     Дугаар А/1244                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тооллого явуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 20 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны  224 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222, 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогыг 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулсугай.

 

       2.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий тооллогын Комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     3.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын явцад хяналт шалгалт хийхэд шаардагдах 4,742,080 / Дөрвөн сая долоон зуун дөчин хоёр мянга наян / төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Харьяа нутаг дэвсгэртээ мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг гаргаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

     5.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тооллогын ажлыг зохион байгуулах удирдамжийг баталж, явц, нэгдсэн дүнг Үндэсний статистикийн хороонд тогтоосон хугацаанд хүргүүлэн, 2020 оны 01 дүгээр улиралд багтаан танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН