Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

2019-11-25 09:15:32

2019 оны 11 сарын 25-ны өдөр                                       Дугаар А/1242                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг

цуцлах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай 31, 33 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Фүжи констракшн” ХХК нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авч чадаагүй тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/177 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА  

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН