Ажлын хэсэг байгуулах тухай

2019-11-25 09:10:41

2019 оны 11 сарын 25-ны өдөр                                        Дугаар А/1240                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

    2.Шинэ жилийн баярын “Улаанбаатарын мөнгөн шөнө” үйл ажиллагааг 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж, ажлын хэсгийн нэгдсэн төлөвлөгөө гарган, шаардагдах хөрөнгийг батлуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

     3.Шинэ жилийн баярын олон төрөлт үйл ажиллагааг харьяа нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамруулан өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН