Нийслэлийн 2019 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай

2019-11-25 09:00:16

2019 оны 11 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/1238                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн 2019 оны “Шилдэг хүүхэд”

шалгаруулах үйл ажиллагааг зохион

байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хүүхдийн авьяас, чадварыг дэмжих, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2019 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулан урамшуулж, алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Н.Мандуул/-д үүрэг болгосугай.

 

       2.Энэ захирамжийн нэгдүгээр зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 12.630.000 /арван хоёр сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

                          

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН