Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2013-07-08 00:00:00
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам нийслэлийн хэмжээнд үйлчилж байгаа билээ. Захирамжинд “Бүх нийтийн амралтын өдөр уг захирамж үйлчлэхгүй” гэж заасан тул Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7 сарын  11,12-ны  Пүрэв, Баасан гарагт дугаарын хязгаалалт үйлчлэхгүй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.