Сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт сургалт зохион байгууллаа

2019-11-25 16:28:56

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Баян-хүрээ” сургалтын төвтэй хамтран арваннэгдүгээр сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Базаррагчаа “Сургуулийн автобусны жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдал, анхаарах асуудлууд”, нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С. Ганчимэг “Хууль эрх зүйн орчин, бодлого зорилт”, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э. Батбаяр “Хүүхдийн хөгжил, хүүхэд гэж хэн бэ?”, “Баян-хүрээ” сургалтын төвийн захирал Х.Баянхангай “Сургуулийн автобусанд хүүхэд тээвэрлэх үеийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа” сэдвүүдээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтад  сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 10 аж ахуйн нэгж байгууллагын 45 жолооч хамрагдлаа.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР