Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-11-15 09:00:00

2019 оны 11 сарын 15-ны өдөр                                       Дугаар А/1212                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Төрийн албаны тухай хуулийг

хэрэгжүүлэх талаар авах зарим

арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, Төрийн албаны тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.11, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, тэдгээрийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах үүргээ цаг ямагт сахин, биелүүлж ажиллахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй.

 

      2.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.2.в-д заасан хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж, үр дүнг сар бүр Засаг даргын Зөвлөлийн хуралд тайлагнах ажлыг нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т үүрэг болгосугай.

 

     3.Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин ажиллуулахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                        С.АМАРСАЙХАН